Э.Бэхбаяр гавьяат Загребын гран пригаас алтан медаль хүртлээ

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 10-нд чөлөөт бөхийн ДАШТ-ийн хошой хүрэл медальт, Азийн наадмын аварга МУГТ Э.Бэхбаяр "2024 Grand Prix Zagreb Open" тэмцээнээс алтан медаль хүртлээ.

Э.Бэхбаяр гавьяат Пуэрто Рико Улсын тамирчин Жозеф Силваг "11:4"-ийн харьцаатайгаар хожиж, Азербайжаны Алиаббас Рзазадэг цэвэр дарж финалд шалгарсан бол алтан медалийн төлөө Украйны Андрей Жэлепийг "9:2" оноогоор буулган авч ийнхүү түрүүллээ.