Нэг ийм асуулт найз маань чатаар асууж, бүгдээрээ мэдээд авчихвал гээд пэйжээрээ дамжуулан хариулъя.
Энэ удаа үхрийн өөхөн тос болон үнээний сүүний шар тосыг харьцуулъя. Эх сурвалж бол ҮХЭР, адилхан. Хамгийн том ялгаа бол шар тосыг сүүнээс ялгадаг бол өөхөн тосыг өөхнөөс нь гаргадаг.
Шар тос сүүний бета каротиныг хадгалсан тул илүү шаргал өнгөтэй байдаг бөгөөд үүнийг бид А аминдэм агуулсан гэж ойлгож болно, харин өөхөн тос нь илүү цайвар байдаг. Ингэхээр шар тос сайн ч юм шиг.
Цаашаа явъя. Үхрийн 100 гр өөхөн тос 50 гр орчим ханасан тосны хүчил агуулдаг, үүнийг нь пальмитиний хүчил, стеариний хүчил голлон бүрдүүлдэг, 47 гр нэг болон олон ханаагүй тосны хүчил агуулдаг. Аан харин шар тос бол 100 гр-даа 67 гр хүртэл их хэмжээний ханасан тосны хүчил агуулдаг, үүнийг нь пальмитины хүчил бүрдүүлдэг.
Яг дээрхийг харвал өөхөн тос нь ч дээр юм шиг.
Smoke point буюу бидний дуртай сэдэв гараад ирлээ, утаажих хэм. Энэ хоёр тос хоёулаа ханасан тосны агуулга өндөртэй тул утаажих хэм хамгийн өндөр 250 хэм.
Найрлагын хувьд харвал глицерол, триглицеридүүдийн агууламж аль аль нь их тул нэг бие биенээ давсан ач холбогдолтой биш. Цусанд триглицеридийн хэмжээ өсөх тусам зүрх судасны өвчлөл үүсгэнэ гэдэг, лабораториор ч хянаж явдаг.
Урд нь ханасан өөх тосыг тас хорьдог байсан бол одоо зөнөгөрөх гэх мэт өвчлөлтэй холбоотойгоор зарим орны хоол хүнсэнд энэ хоёр тос тодорхой хүрээлэлд эргэн ирж байгаа ч манайх шиг их мах иддэг газрын хүмүүс дуурайгаад идээд байх хэрэггүй юм, махнаасаа хангалттай тосоо авчихаж байгаа. Хэрэглэлээ ч зөв гаргаад авчих хэрэгтэй.
Шар тосыг хүнсэнд хэрэглэх нь элбэг байдаг нь уламжлал болон шашны зан үйлтэй холбоотой байдаг. Хамгийн их хэрэглээтэй улс нь Энэтхэг. Харин үхрийн өөхийг голчлон савангийн үйлдвэрлэлд хэрэглэдэг.
За тэгээд манайхан шар тос халбагадаж кофендоо найруулж уудгаа нэг эргэн хараарай. Уламжлалт анагаах ухааны эмчилгээ байлгүй л яахав, харин зүгээр фэйсбүүкээс сонсоод хамаа замбараагүй хэрэглээд байж болохгүй шүү, тэрний оронд цөцгийн тосоо л хэрэглэ, адилхан шар тос агуулна.
Бага байхад цуйванд өөхөн тос хийгээд сэгсэрдэг байсныг би маш тод санадаг, аймаар иддэг байсан шүү. Хүнсэнд хэрэглэх өөхөн тосыг шарж биш, чанаж гарган аваарай.
Хүнсний Инженер О. Гал-Очир