Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд төсвийн хөрөнгөөр автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгах ажлын хэсгээс гурван хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, эхнээс нь шүүхэд шилжүүлж эхэллээ. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Худалдан авах ажиллагааны газрын эрх бүхий албан тушаалтнууд 2023 онд нийслэлийн өмчийн хөрөнгөөр 600 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа хууль зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12 дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлджээ. Тухайлбал,
- Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Б.Түмэнжаргал,
- Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ш.Баярсүх,
- Нийтийн тээврийн дарга асан С.Жавхлантбаатар
- Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга асан Г.Энхтайван,
- Нийтийн тээврийн газрын Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Дөлгөөн,
- НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Мишээлт
- .ННТГ-ын Техникийн хяналтын үзлэгийн инженер Б.Алтаншагай
- Хотын стандарт хяналтын газрын авто тээврийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.Хадбаатар,
- Нийтийн тээврийн улсын байцаагч О.Сүхбаатар
- Нийслэлийн тээврийн газрын тээврийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн О.Хонгорзул,
- ННТГ-ын Техникийн технологийн хэлтсийн Нийтийн тээврийн цахилгаан хангамж хариуцсан инженер Д.Цогтбаатар
- Нийслэлийн нийтийн тээврийн газрын Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Б.Баярмаа
- "Тэнүүн-Огоо" компанийн захирал А.Ганхуяг
- "Тэнүүн-Огоо" компанийн захирал асан Ж.Эрдэнэбат,
- БНСУ-ын иргэн Лий Жунг Суб
- БНСУ-ын иргэн Ким Киабаум
- БНСУ-ын иргэн Пак Чол Су
- БНСУ-ын иргэн Ки Ёл Ким нарын 20 орчим хүнийг яллагдагчаар татан шалгасан.
Харин улс төрд нөлөө бүхий албан тушаалтнаас Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ, Хотын орлогч асан Ж.Сандагсүрэн нар байгаа юм.