Монгол Улсын ихэнх нутгаар цас зудын хүнд үе тохиож байна. Тэгвэл энэ талаар монголын нүүдэлчин соёл устаж болзошгүй байна хэмээн "Huffpost" мэдээллийн сайт онцолжээ.
Энэхүү нийтлэлдээ "Нүүдэлчдийн хувьд 10 жилд нэг удаа зуд турьхан тохиож, мал хуй нь олноор үрэгддэг байна. Одоо жил бүр биш юмаа гэхэд хоёр дахь жилдээ нэг “зуд” болж байна. Уур амьсгалын өөрчлөлтөөр дэлхийн дулаарал явагдаж, Монгол Улсыг цөлжүүлж байгаагийн эмгэнэлтэй нөлөө юм. Монгол Улсын 3.3 сая хүн амын гуравны нэгээс доошгүй хувийг эзэлдэг олон зуун мянган малчин өрхүүд хоол хүнс, малын тэжээл, эм тариагүй гацсан өнгөрсөн жил маш хүнд байсан ч энэ жил бүр дор байна.
Техас мужаас хоёр дахин том хүн ам сийрэг суурьшсан бараг хязгааргүй өргөн уудам нутагтай тус улсын 90 гаруй хувь нь “өндөр эрсдэлтэй” гэж энэ сарын эхээр НҮБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газраас анхааруулсан байна. 2018 онд монгол оронд зуд болж, 700 мянган толгой мал хорогдсон нь түүхэн дээд амжилт байсан. Албан ёсны статистик мэдээллээр энэ он гарсаар 2 сая гаруй мал хорогдсон боловч зарим тусламжийн ажилтнууд энэ тоо тав дахин их байх магадлалтай гэж үзэж байна. Мөн энэ бол дөнгөж эхлэл. Малын хорогдол ойрын хоёр сарын хугацаанд дээд цэгтээ хүрэх төлөвтэй байна.
Бүхэл бүтэн баялаг нь хонь, ямаа, адуунаас бүрддэг малчдын хувьд өвөл нь санхүүгийн сүйрэлд хүргэж, олон мянган үеэс уламжлагдан ирсэн уламжлалт амьдралын хэв маягийг сүйрүүлж болзошгүй юм" хэмээжээ.