ДЭМБ: Засгийн газруудад хандан вапе гэж нэрлэгддэг электрон тамхийг хориглохыг уриалав

ДЭМБ, Засгийн газруудад хандан вапе гэж нэрлэгддэг электрон тамхийг хориглохыг уриалав. Энэ нь зарим томоохон тамхины компаниудад асуудал үүсгэж болзошгүй юм. “British American Tobacco” (BATS.L) 2035 он гэхэд орлогынхоо 50 хувийг "шатдаггүй" бүтээгдэхүүнээс бүрдүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. ДЭМБ-ын мэдээлснээр 2023 оны долоодугаар сараас эхлэн Бразил, Энэтхэг, Иран, Тайланд зэрэг дэлхийн 34 оронд  уг тамхийг татахыг хориглосон байна.  ДЭМБ-аас мэдээлснээр, 74 улс, тэр дундаа Африкийн ихэнх орнуудаас гадна Пакистан, Колумб, Монгол зэрэг улсууд цахим тамхины хэрэглээг огт зохицуулаагүй байна. Бусад улс орнууд, тэр дундаа АНУ, Хятад уг тамхийг татахыг зөвшөөрдөг ч хэрэглээг нь зохицуулдаг.