Какаоны үнэ огцом өсөж, түүхэндээ анх удаагаа тонн нь 9000 ам.долларыг давлаа. Зах зээлд какао нийлүүлэлтийн хомсдол үүсэж, шоколад үйлдвэрлэгчдийн дунд ширүүхэн тэмцэлдээн үүсээд байгаа нь үүний нэг шалтгаан болжээ.
Энэхүү өсөлтөөс болоод оны турш шоколадны үнэ өндөр түвшинд хадгалагдах шинжтэй байна. Зарим үйлдвэрлэгчид шоколадны хэмжээг багасгах, какао багатай бүтээгдэхүүнүүдээ илүү сурталчлах үнийн өсөлтийг бууруулах арга хэмжээ авч эхэлжээ.
Баруун африкт дэлхийн какаоны 75%-ийг дангаараа тариалдаг. Тус нутагт дах цаг уурын таагүй нөхцөл байдал, какаоны модны өвчлөл, санхүүжилтийн хомсдол зэргээс шалтгаалан ургац багасаж, эрэлтийг хангаж чадахгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм.
Какаоны хамгийн том тариалагч Зааны Ясан эрэг буюу Кот-д’Ивуар улс дахь тариалалтын талбайн 30 орчим хувь нь тусгай хамгаалалттай ойд байдаг аж. Какаоны тариалалт нэмэгдсэнээр 2000-2020 он хүртэл 360 мянга гаруй га газар буюу Лондоноос хоёр дахин том хэмжээтэй ой мод устаж үгүй болсон байна.
Өнгөрсөн оны 12 дугаар сарын 30-наас эхлэн Европын Холбоо “Cargill”, “Ferrero”, “Nestle”, “Mars” зэрэг компаниас Европт нийлүүлэх какао ой устаж үгүй болоход нөлөөлөөгүй гэдгийг нотлохыг шаардахаар болжээ. Энэ нь тариалалт буурч, какаоны үнэ дээд түвшинд хүрээд буй үед зардал улам нэмэгдэхэд хүргэх төлөвтэй байна гэж мэдээлсэн ажээ
У.Цогжавхлан