Гамшигт үзэгдэл, ослын улмаас зургаан иргэн амь насаа алджээ

Өнгөрсөн долоо хоногт /2024.03.25-31/ нийслэлийн найман дүүрэг, 19 аймгийн 44 суманд аюулт үзэгдэл, ослыг 101 тохиолдол гарлаа. Онцгой байдлын алба хаагчид 10 хүний амь насыг авран хамгаалав.

Гамшигт үзэгдэл, ослын улмаас 19 хүн бэртэж гэмтэн,  зургаан иргэн амь насаа алдсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.