"Тапатрип групп" нийслэл Улаанбаатар хотноо дугуй, скүүтерийн түрээсийн шинэ үйлчилгээг нэвтрүүлэхээр болжээ.
“Тапатрип групп” өөрсдийн бренд түрээсийн дугуй, скүүтер үйлчилгээг баасан гарагаас буюу энэ сарын 19-нөөс үйлчилгээнд нэвтрүүлэхээр болжээ. Тэд эхний ээлжинд 20 мянган унадаг дугуй, скүүтерийг монголд оруулж ирэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд "Jet" скүүтер үйлчилгээнээс нэг минутын төлбөр нь 200 төгрөгөөр хямд буюу 150 төгрөг байх аж.