Сүүлийн өдрүүдэд С.Зориг агсны хөшөө байрлаж буй газартай холбоотой мэдээлэл гарах болсон. Тодруулбал, МоАХ-ны гаралтай "Шинэ дэвшилтэд холбоо"-ноос С.Зориг агсны хөшөөг нүүлгэн шилжүүлж, газар дээр нь өндөр барилга барихаар төлөвлөсөн талаар Хотын дарга Х.Нямбаатар мэдэгдсэн. Үүнийг АН-аас эрс үгүйсгэсэн ба Ерөнхий сайд С.Зориг агсны хөшөөг хамгаалалтад авч, соёлын өвд бүртгүүлэх чиглэл өгсөн байна.