"ЭРДЭС БАЯЛАГ-ЭМЭГТЭЙЧҮҮД ҮНДЭСНИЙ" IV- р чуулга уулзалт Өмнөговь аймагт болж байна

 Уул уурхайн салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн дуу хоолойг олон нийтэд хүргэх, тулгамдаж буй асуудлуудыг нь тодорхойлох, хөдөлмөр эрхлэлтийн болон нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн энэхүү чуулга уулзалтыг Өмнөговь аймагт зохион байгуулж байна.

Өмнөговь аймаг нь 76153 хүн амтай ба 37250 эмэгтэйчүүд ажиллаж, амьдарч байна. Үндэсний статистикийн хорооны судалгаагаар 2023 оны байдлаар Өмнөговь аймгийн хэмжээнд уул уурхай, боловсруулах үйлдвэрт ажиллаж байгаа нийт иргэдийн 20 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна гэсэн тоон мэдээлэл байна.
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж тус чуулга уулзалтад оролцож, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл ТББ, Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо, Уул уурхай, ашигт малтмалын салбарын эмэгтэйчүүдийн холбоо, Монголын геологич эмэгтэйчүүдийн холбооны хамт олонд хандаж чуулга уулзалтыг Өмнөговь аймагт зохион байгуулж байгаад талархал илэрхийллээ.