Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёол Азийн дөрөв дэх том эдийн засагт урт хугацаандаа заналхийлж буй чиг хандлагыг арилгахын тулд улс орны хүн ам зүйн уналтыг улс төрийн тэргүүлэх зорилт болгож байна. Өнгөрсөн пүрэв гарагт Юн телевизээр хэлсэн үгэндээ төрөлтийн түвшин буурч байгаатай тэмцэх төлөвлөлтийн яамыг шинээр байгуулахыг уриалсан. Энэхүү арга хэмжээ нь нийгмийн хэм хэмжээ, эдийн засгийн дарамтаас үүдэн буурч буй төрөлтийг сэргээх Сөүлийн хүчин чармайлтын нэг хэсэг юм.
Тус улсын төрөлтийн түвшин өнгөрсөн жил улам буурч, нэг эмэгтэйд ногдох хүүхдийн дундаж тоо 2022 онд 0,78 байсан бол 0,72 болсон. Өмнөд Солонгосын Засгийн газар шинээр төрсөн ээжүүдийг дэмжих, олон хүүхэдтэй гэр бүлд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, мөнгөн тэтгэмж олгох, үргүйдлийн эмчилгээ, хүүхэд асрах үйлчилгээ зэрэгт 200 гаруй тэрбум ам.доллар зарцуулаад байна. Гэсэн хэдий ч өнгөрсөн хоёрдугаар сард гаргасан түр статистикийн мэдээгээр төрөлтийн түвшин 2023 онд дөрөв дэх жилдээ дараалан буурсан байна. Зарим хувийн компаниуд төрөлтийг дэмжих арга хэмжээ авч эхлээд байгаа юм. Тухайлбал, барилгын аварга компани “Booyoung” групп ажилчид нь хүүхэдтэй болвол 75 мянган ам.доллар олгож эхлээд буй.“Солонгосын төрөлт бага хэвээр байвал тус улс устаж үгүй болно” гэж тус компанийн захирал Ли Жун Кеун онцолсон байдаг. 1990-ээд оны эхээр 19-34 насны залуучууд нийт хүн амын бараг гуравны нэгийг эзэлж байв. 2020 он гэхэд энэ нь тус улсын 51.8 сая хүн амын дөнгөж тавны нэг хувийг залуучууд бүрдүүлж байв. Харин 2050 он гэхэд 5.21 сая болж буурах төлөвтэй байна гэж үндэсний статистик мэдээллээс харж болно. Өмнөд Солонгосын Зүүн Азийн хөрш Япон, Хятад, Тайвань улсууд хүн ам зүйн ижил төстэй сорилтуудтай тулгараад байгаа бөгөөд өөрсдийн ойртож буй хүн амын хямралтай тэмцэж байна.
https://www.newsweek.com/south-korean-plan-rescue-population-1899927