ХӨВСГӨЛ АЙМГИЙН МӨРӨН СУМЫН ХОГИЙН ЦЭГИЙГ ЦЭВЭРЛЭХ ХОЁРДУГААР ҮЕ ЭХЭЛЛЭЭ

 

Энгийн төвлөрсөн хогийн цэгт үнс байхыг хуулиар хориглодог ба үнс нь аюултай хог хаягдалд ордог. Иймд үнсний овоолгыг яаралтай цэвэрлэж, Дэлгэрмөрөн гол руу орохоос урьдчилан сэргийлж, хөрсний бохирдол үүсгэж буйг нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай байна. 

Тус ажлыг БОАЖЯ, Мөрөн сумын ЗДТГ-тай хамтран хийх үүргийг БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ өгөв. Бүрэн цэвэрлэгээ хийгдсэний дараа 110 га газарт нөхөн сэргээлт хийж моджуулах ажлыг  эхлүүлэхээр бэлтэл ажил хийгдэж байна.

Бат-Өлзийн Бат-Эрдэнэ
Хөвсгөл аймаг Мөрөн хотын Засаг даргын тамгын газар