Судалгаа: Долоон нас хүртлээ бага унтсан хүүхдүүд 24 нас хүрэхдээ сэтгэцийн эмгэгт өртөх магадлал өндөр

 Шинэ судалгаагаар бага насандаа муу унтдаг нь  байсан хүүхэд насанд хүрсэн хойноо сэтгэцийн эмгэгт өртөх эрсдэлтэй болох нь тогтоогджээ. Их Британийн Бирмингемийн их сургууль болон Австралийн Мельбурн их сургуулийн судлаачид бага  унтдаг хүүхдүүд насанд хүрсэн хойноо сэтгэцийн эмгэгтэй болох магадлал хоёр дахин их байдгийг тогтоосон байна. Судалгааны тэргүүлэгч, Бирмингемийн их сургуулийн сэтгэл судлалын туслах профессор, доктор Исабел Моралес-Муньоз хэвлэлийнхэнд өгсөн мэдэгдэлдээ "Хүүхдүүд бага насныхаа янз бүрийн үе шатанд нойрны асуудалтай байх нь хэвийн үзэгдэл ч нойр нь байнгын бөгөөд архаг асуудал болж хувирах тохиолдол бий.  Эндээс  насанд хүрсэн үедээ сэтгэцийн эмгэгтэй болдог” хэмээжээ.  Судлаачид зургаан сартайгаас долоон насны 12,394 хүүхэд, 24 настай 3,889 насанд хүрэгчдийн мэдээллийг судалсан байна.

Психоз нь заримдаа шизофрени, хоёр туйлт эмгэг, хүнд сэтгэлийн хямрал зэрэг өвчний шинж тэмдэг байж болох магадлалтай байна. Мэдээллийг судалсны дараа судлаачид зургаан сараас долоон нас хүртлээ бага унтдаг  байсан хүүхдүүд 24 нас хүртлээ сэтгэцийн эмгэгт өртөх магадлал хоёр дахин их байгааг тогтоожээ.  Моралес-Муньоз  "Энэ судалгаанд бид голчлон дархлааны систем-үрэвслийн маркерууд дээр анхаарлаа хандуулсан.  Сайн мэдээ гэвэл бид нойрны хэв маяг, зан үйлийг сайжруулах боломжтой гэдгийг мэдэж байна. Хэдийгээр байнгын нойргүйдэл нь насанд хүрэгчдийн сэтгэцийн эмгэгийн цорын ганц шалтгаан биш байж болох ч бидний судалгаагаар энэ нь нөлөөлж буй хүчин зүйл  гэдэг нь батлагдсан бөгөөд эцэг эхчүүд үүнийг шийдвэрлэх боломжтой” хэмээжээ.

https://www.newsweek.com/psychosis-childhood-sleep-risk-mental-health-study-psychology-1898247