Богдхан уулын дархан цаазат газарт тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, байгаль орчны эсрэг аливаа хууль бус үйлдэл гархаас урьдчилан сэргийлэх, зэрлэг амьтны нүүдлийн зам жим, хөдөлгөөнийг тогтоох, тэдгээрийн бэлчээрлэх талбайг хамгаалах болон бусад олон төрлийн тандалт судалгааг явуулах зорилгоор хөдөлгөөн мэдрэгчтэй камеруудыг байрлуулж эхэллээ.
Тус хяналтын камерыг байршуулнаар байгаль хамгаалагч нарын ажилд ахиц гарах, хяналт шалгалтыг ухаалаг системийн оролцоотой хийх, байгаль орчны эсрэг хууль бус үйлдэл гархаас сэргийлэх, таслан зогсоох олон сайн талтай гэж Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.