Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 03-ны өдрийн 23:35 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 54 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 5 ханатай гэр бүрэн шатаж байсныг ажиллаж унтраажээ.
Уг гал түймэрт Б /37 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн байна.