Утааны сонсгол хоёрдахь өдрөө үргэлжилж, сонсголын эхэнд шинжээч дүгнэлтээ танилцуулсан бол одоо иргэд бодол саналаа танилцуулж байна. Тодруулбал, иргэн Ч.Оюунтунгалаг: Гурван зүйлийг хэлэх гэсэн юм. Нэгдүгээрт, зүгээр нүүрсээ түлье. Шийдэл гарахын тулд цахилгаан станц, орон сууц барина гэдэг ёстой худлаа. Агаарын тухай хуульд заасны дагуу агаар бохирдуулсны төлөө автомашины татвараа бид төлдөг. Гэтэл агаарыг бохирдуулаад байгаа байгууллагууд өнөөдөр хэдэн зуун хүний эрүүл мэнд, амь нас хохирсон гээд яриад сууж байгаадаа ичих хэрэгтэй.
Үе үеийн төсөл хэрэгжүүлсэн хүмүүс иргэдийг хордуулсныхаа төлөө төсөл хэрэгжүүлээд мөнгө авчихсан. Нийслэлийн сая 700 мянган иргэн агаарын бохирдлоос болж эрүүл мэндээрээ хохирч байна. Би л гэхэд сая уушгиа эмчлүүлээд гарч ирлээ. Эмч нь юу гэж асуусан гэж бодож байна. Утаат тамхи татдаг уу, гааз үнэртдэг үү гэж байна. Би хохирогчдын төлөөлөл болж энд ирсэн. Алийн болгон бид харх шиг амьдрах юм бэ. Гэртээ чийгшүүлэгч, агааржуулагч авч тавь гэнээ. Нүүрсээ яая гэж байж авч чадахгүй шүү дээ гэв.