Зорчигчоо загнаж, доромжилсон автобусны жолоочдыг 25 мянган төгрөгөөр торгожээ

Нийтийн Тээврийн Бодлогын Газраас сүүлийн дөрвөн өдөрт автобусны үйлчилгээний талаар иргэдээс ирсэн санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэснээ танилцууллаа.

Автобусны таван жолоочийг тус бүр 25,000 төгрөгөөр торгожээ. Эдгээр жолооч нар нь автобусны буудлаас хүнээ аваагүй болон дамжин суух талаар асуусан иргэнийг "Би яаж мэддэг юм, Х.Нямбаатараасаа асуу" хэмээн зүй бус үг хэллэгээр доромжилсон, мөн зорчигчийг "Битгий элийрээд бай балай авгай минь" гэж загнасан зэрэг зөрчил гаргажээ. Тус зөрчлүүдийг камерын бичлэгээр баталгаажуулсан бөгөөд энэ мэтээр зөрчил, гомдлоо мэдээлж байхыг иргэдээс хүссэн байна.