Өнөөдөр Улаанбаатарт өдөртөө 23 хэм хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Хоёрдугаар сарын 7, 8-нд нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна.

2025 оны хоёрдугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Халх голын сав газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Хараа, Ерөө голын хөндийгөөр 25-30 хэм, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 20-25 хэм, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 16-21 хэм, Алтайн өвөр говь, Эхийн голын баянбүрд орчмоор 6-11 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.

  • УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 21-23 хэм хүйтэн байна.
  • БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 21-23 хэм хүйтэн байна.
  • ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 22-24 хэм хүйтэн байна.