Монгол Улс агаарын бохирдлоо сайжруулж чадсан орны тоонд багтжээ

Төв болон Зүүн өмнөд Ази, түүнчлэн Зүүн ба Өмнөд Европын орнууд агаарын чанараа тахлын өмнөхөөс хамгийн их сайжруулсан талаар IQAir-аас гаргасан тайланд дурджээ. 2019-2024 оны хооронд таван жилийн хугацаанд 2.5 микрометр ба түүнээс бага диаметртэй тоосонцороор жилийн дундаж агаарын бохирдлын хэмжээгээрээ нэгдүгээрт бичигдэж буй Монгол Улсын хувьд нэг шоо метр дэх бохирдлын хэмжээ 30 гаруй микрограммаар буурсан аж. Монгол Улс ДЭМБ-ын дөрвөн зорилтын хоёрт нь бараг хүрсэн бөгөөд энэ нь нэг шоо метр агаарт жилд дунджаар 5 микрограмм PM2.5 бохирдуулах байнгын зорилтод хүрсэн байна.

Дараагийнх нь агаарын бохирдлоороо алдартай Индонез улс, ялангуяа нийслэл Жакарта юм. Гэвч 2023 оны IQAir-ийн чансаанд тус хот дэлхийн хамгийн их бохирдолтой долоо дахь нийслэл хэвээр байсаар байна. Бүс нутаг чулуужсан түлшний хэрэглээг зохицуулж эхэлснээр Бахрейн 2024 онд анх удаа ДЭМБ-ын нэг зорилтыг биелүүлсэн.

Европын улсууд болох Косово, Болгар, Грек улсууд мөн агаарын бохирдлоо бууруулж чадсан орну тоонд багтаж байна.

https://www.intellinews.com/the-countries-improving-air-pollution-most-statista-371729/