"Е Монголиа"-д 3300 иргэн донор болох хүсэлтээ илгээжээ

Өнгөрсөн оны есдүгээр сараас Е-Монголиа цахим платформд донор болох хүсэлтээ иргэд өөрсдөө өгч болохоор болсон. Энэ дагуу хагас жилийн дотор  3300 хүн өөрийн хүсэлтээр донор болох хүсэлтээ өгчээ. 

Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэх шаардлагатай боловч гэр бүлийн гишүүдээс амьд донор болох хүнгүй бөгөөд амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний хүлээх жагсаалтад бүртгэгдэн хүлээж буй 1500 гаруй хүн байгаа аж.

Монгол Улсад  эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд орох шаардлагатай  өвчний дийлэнх нь 

  • Элэгний B,C,D вирусийн шалтгаант элэгний хатуурал
  • Элэгний хавдар
  • Бөөрний архаг үрэвсэл, бөөрний дутагдал
  • Нойр булчирхайн өвчлөлд нэн тэргүүнд донор хэрэгтэй байгаа аж.