Сүүлийн 10 гаруй жилийн өндөр дүнгээр унасан алтны үнэ пүрэв гарагийн нээлтийн арилжаагаар ч үргэлжлэн буурчээ. Лхагва гарагт 2.9 хувийн уналттай хаагдсан алтны үнэ унц нь эргэн 4000 ам.доллар дөхөж, гурван өдөр дараалан “Улаан бүс”-д арилжаалагдаж байна.
"Алтны үнэ унц нь 4400 ам.доллар хүрэх үед бага зэрэг үнэтэй санагдаж байсан ч ханш бага зэрэг буурах нь зах зээлийн зарчмын дагуу утга учиртай байна" гэж “DWS Group”-ийн түүхий эдийн шинжээч онцоллоо.
Хэдий тийм боловч тус группийн зүгээс урт хугацаандаа алтны үнэ өсөлтөө хадгална гэж үзсэн хэвээр байгаа аж.
АНУ, БНХАУ-ын худалдааны дайн намжиж буй нь найдвартай хөрөнгийн хэрэгслийн эрэлт буурахад нөлөөлж байж магадгүй байна. “Citigroup” ирэх долоо хоногуудын алтны дундаж үнийн төсөөллөө унцыг нь 4000 ам.доллар болгон бууруулаад байгаа юм.
Сэтгэгдэл үлдээх