Буриадад сүүлийн үед огцом хүйтэрч, -38 хэмд хүрээд байгаа ажээ. Тиймээс Засгийн газраас сурагчдыг маргаашаас буюу 21-нээс цахимаар хичээллэх шийдвэр гаргажээ.
Буриадад гадаа -35 хэм бол 1-5 дугаар анги, -36 хэм хүрвэл 1-6, -37 хэмд 1-8, харин -38 хэм хүйтрэхэд бүх анги зайнаас хичээллэдэг болжээ.
Хэрэв албан ёсны зарлал, мэдэгдэл байхгүй бол хэт хүйтэрсэн үед хүүхдээ сургуульд явуулах эсэхээ эцэг эх шийдэх аж. Гол нь сургууль, багшид урьдчилан мэдэгдэх үүрэгтэй. Мэдэгдсэн тохиолдолд хичээл тасалсан гэж үздэггүй байна.
Сэтгэгдэл үлдээх