18 настай охин 3 хүний амийг авраад өөрөө одлоо

8 сарын 9-ний өдөр Хятадын Анхуй мужид 18 настай Жиа Үтин охин автын осолд орж эмнэлэгт хүргэгджээ. Эмч нар бүх хүчээ дайчилсан ч охины амийг аварч чадсангүй. Охин дөнгөж 18 насныхаа төрсөн өдрийг дөнгөж тэмдэглээд байжээ. Охин ийм залуухан. Бүгд түүний амь насыг өөр хэн нэгний бие дээр үргэлжлүүлэн амьдраарай гэж хүснэ.

Охины эцэг эх нулимс дуслуулан эцсийн сонголтоо хийлээ. Осол гарсан өдөр охин цахилгаан дугуйгаар сургууль руугаа явж байхдаа ачааны машин мөргөж хүнд гэмтэл авсан байна. Эмнэлэгт бүх арга хэмжээг авсан боловч охин сэрсэнгүй. Түүнийг энэ амьдралыг орхин одож байхад эцэг эх нь ашиглах боломжтой бүх эрхтэнг хандивлах шийдвэр гаргасан байна.

9-ны орой 9 цагт Хүний эр.хтэн хүлээн авах байгууллагад эмнэлгээс дуудлага ирж тархи нь үхлийн комд орсон охины тухай мэдээлснээр дараа өдөр нь эрх.тэн хандивлах ажлыг зохион байгуулахаар Ян Жуан, хамтрагч Ван Хаотай хамт Божоу хотын эмнэлэг рүү хөдөлжээ. Ян Жуан 5 жилийн турш хандивлах ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд ийм шийдвэр гаргаж байгаа гэр бүлд ямар хүнд хэцүү байдгийг сайн ойлгодог юм.

Охины ээж маш их уй гашууд автаж хоолой дээр нь юм торон дуу ч гарахгүй уйлна, аав нь хариу өгөхгүй охиныхоо хаяг руу гайхамшиг тохиох юм шиг тасралтгүй мессеж бичсээр байна. 10-ны өдрийн шөнийн 11 цагт эмч нар “тархи нь үх.сэн, хандив өгөхөд тохиромжтой” гэж дүгнэсэн байна. 11-ны өдөр 15 цаг 31 минутад охины зүрхний хэмжилт шулуун шугамд орж на.с баржээ. Эмч нар охины биеэс 1 элэг, 2 бөөр, 1 хос эвэрлэг бүрхэвч авсан бөгөөд одоогийн байдлаар элэг, бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийгдэж 3 хүний амийг аварсан юм. Эвэрлэг бүрхэвчийг таарах өвчтөнг хүлээж байгаа бөгөөд 2 хүнийг аврах боломжтой гэж үзэж байгаа юм.

Монгол Улсын Донорын тухай хуульд “

25 нас хүрсэн иргэн бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн шийдвэрээ өөрийн харьяа болон аль ч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний байгууллагад гарын үсгээр баталж, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, цахим картад тэмдэглүүлж болно” гэж заажээ. Мөн Эрүүл Мэндийн Сайдын тушаалаар Донорын зөвшөөрлийн тэмдэглэгээ хийх журам баталсан. Энэ журмын хэрэгжилтийг хангахаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах ажлыг зохицуулах албанаас Донор болохоо зөвшөөрсөн иргэдэд Донорын зөвшөөрлийн карт гардуулсан юм.

Монгол Улсын Донорын тухай хуулийг 2018 онд шинэчлэн баталж Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах ажлыг зохицуулах алба байгуулсан. Монгол Улсад амьд болон тархины үх.элтэй донороос элэг, бөөр, ясны чөмөгнөөс үүдэл эс, нүдний эвэрлэг, бэлгийн эс зэрэг эс, эд, эрхтэнг шилжүүлэн суулгадаг. Өнөөдрийн байдлаар, бөөр 224 /тархи нь үхэжсэн донороос 29/, элэг 131 /тархи нь үхэжсэн донороос 12/, ясны чөмөгнөөс үүдэл эс 23, нүдний эвэрлэг 24 шилжүүлэн суулгаад байгаа аж.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Nqqwbw

lipitor 80mg usa <a href="https://lipiws.top/">lipitor sale</a> atorvastatin drug

Зочин
DR. PRADHAN

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;\nТа бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг\nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?\nДараа нь бидэнтэй холбоо бариад [email protected]\nхаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл\nманай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.\nимэйл: [email protected]\nYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

Зочин
DR PRADHAN

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT. @GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл