Австрийн Штробль-ам-Вольфгангзе хотын захиргаанд кафе зөвхөн вакцинжуулалтад хамрагдаагүй хүмүүст зориулан кофе, бялуугаар үйлчилдэг аж.
Тус хотын дарга Йозеф Вайкингер ийм шийдвэр гаргасан нь хууль тогтоомжид харшлахгүй гэж хүлээн зөвшөөрсөн боловч халдвар хамгааллын дэглэмийн улмаас нийтийн хоолны газраар үйлчлүүлэхгүй байхыг оршин суугчиддаа уриалав.
Энэ нь коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн хүмүүст үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан анхны тохиолдол биш гэж эх сурвалж мэдээлэв. Үүнтэй ижил тохиолдол өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Миссури мужийн такси үйлчилгээний компанийн эзэн коронавирусийн эсрэг вакцин хийлгэхийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, амны хаалттай үйлчлүүлэгчид болон вакцинд хамрагдсан хүмүүст таксигаар үйлчлэхгүй хэмээн мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл үлдээх