Дэлхий дээр гурван мянга гаруй могойн төрөл зүйл амьдардгаас Дөрвөн зуу гаруй нь хортой могой байдаг. Дэлхийн эрүүл мэндийн гаргасан судалгаагаар жилд дунджаар таван сая гаруй хүн могойнд хатгуулж тавин мянга гаруй хүн нас бардаг байна.
1.'Тайпан' могой
Тайпан могой нь Дэлхий дээр хамгийн их хортой бодис тээгч амьтдын тэргүүнд байдаг.Тайпан могой нь Дотроо хоёр төрөл байдаг бөгөөд эх газрын болон эргийн гэж ангилдаг.
Эргийн могойн хор нь 250 мянган хулгана 100 хүний нэг дор хөнөөх чадалтай бол эх газрын 'Тайпан' могой нь 1 сая хулгана 290 хүнийг хөнөөх чадалтай. Тэд нэг хатгалтаар 7-8 удаа хатгадаг бөгөөд хэрэв амьд биет (Хүн, Амьтан) хатгуулсан бол амиа алдах хугацаа нэг секунд хангалттай гэж үздэг байна. Тайпан могойны биеийн хэмжээс нь хоёр метр урттай байдаг.
2.Амьд үхэл гэгддэг 'Хар мамба' могой
'Хар мамба' могой нь Сэтгэл зүйн хувьд догшин ба айлгаж цочоогоогүй байхад амьд биед хармагцаа гэнэт дайрдаг байна.'Хар мамба' могойн Хор нь энгийн могойн хорноос хэд дахин хүчтэй бөгөөд маш хурдтай цацарж цацарсан хорных нь нэг дусал хор нь амьд амьтныг хөнөөх чадалтай бөгөөд 'Хар мамба' могойн хоронд хордсон хүний 80 хувь нь нас бардаг байна. Биеийн хэмжээс нь дөрөв аравны таван метр урттай бөгөөд амьд биет рүү дайрахдаа биеийнхээ 3-ны 2 хувийг агаарт өргөн дайрдаг. 'Хар мамба' могойнд хатгуулснаар 20 минутад ярих чадвараа алдаж 1 цагийн дотор комонд орж. 4 Цагийн дараа үхэлд хүрдэг.
3.Бусад могойгоор хооллогч 'Хаан Кобра'
'Хаан Кобра' могойд хатгуулсан хүний нас баралт 75 хувиас дээш байдаг учир тэднийг нэг хатгалтаар хатгасан хор хурдан тархаж тархинд нөлөөлдөг тул насанд хүрсэн 20 хүн эсвэл нас бие гүйцсэн 1 зааныг хөнөөх чадалтай. 'Хаан Кобра' могой нь Дэлхий дээрх хамгийн урт хортой могой ба Биеийн хэмжээс нь 5-6 метрийн урттай бөгөөд 1.8 метр хүртэл өндөрт босож чаддаг. Хаан 'Кобра' могой нь наж могойн овогт багтах боловч наж могой биш тусдаа төрөл зүйл гэж ангилагддаг. Бусад наж могойноос шилэн дээрх толбо болон өндгөндөө зориулж үүр засаж чаддагаараа ялгардаг. Тэрбээр хортой болон хоргүй могойг идшээ болгодог байна.
4.Үхэл таригч 'Загалмайт' могой
Загалмайт могой нь бусад могойг бодвол хүчирхэг биетэй гурвалжин толгойтой байдаг.Загалмайт могой нь хүчирхэг биетэй боловч ердөө 70 сантиметр урттай.Загалмайт могой нь жижигхэн сүүн тэжээлтэн болон шувуугаар хооллодог.Загалмайт могой нь хэдэн өдрөөр ч өлсгөлөн явж чаддаг бөгөөд навчин дор нуугдан ангаа хийдэг. Уг могойд хатгуулснаар зүрхний цохилт нь аажмаар багасаж цус бөөгнөрч тархинд нөлөөлдөг. Түүний хор нь маш хүчтэй бөгөөд хатгуулсан тохиолдолд 6 цагийн дараа үхэлд хүргэж чаддаг.
5.'Бамбай хоншоорт Вайпер' могой.
Энэхүү могойн төрөл зүйл нь дундад ази болон төв азийн газар нутгаар оршдог. Бамбай хоншоорт могойн биеийн хэмжээс нь хамгийн дээд талдаа 90 сантиметр хүртэл урттай байдаг. Бамбай хоншоор могойн хатгалт маш их өвтгөдөг бөгөөд түүний хатгасан газар тэр дороо хавдаж дотуур цус алдалт үүсгэдэг тул хаана хазаснаас шалтгаалж ихдээ арван цагийн дотор ерөндөг болон эмчилгээ хийлгэхгүй бол үхэлд хүргэдэг.Дэлхий даяар бамбай хоншоорт Вайпер могойн төрөл зүйл тархсан байдгаас аадар борооны дараа илүү идэвхтэй болдог. Монголд Хэнтийн нуруу, Хөвсгөл нуруу, Монгол Алтай зэрэг газруудад суурьшсан байдаг бөгөөд хад асга чулуутай газар амьдардаг.Хул шарга хар хүрэн өнгөтэй бөгөөд Говь талын нутагт цайвар бор шаргал өнгийн зүстэй тааралдах нь элбэг.Биеийн зүс нь маш хувьсамтгай загалмайт ногоон овогт багтах бөгөөд их бие нь 70 сантиметр сүүл нь 10-14 сантиметр нуруу сүүлний дагуу хөндлөн бараан толботой нүд хамар хоёрын завсар хамарны сүвнээс арай том хоёр нүхтэй тийм учраас хамгийн олон хамартай хэмээгддэг.Энэ хоёр хамар нь шөнө идэш тэжээлээ агнахад мэдрэх үүргийг гүйцэтгэдэг байна.'Бамбай хоншоорт' могойн хоронд хордсон харх хоёр хоногийн дараа жижиг шувууд хоёроос гурван минутын дараа гүрвэл тэр дороо үхдэг байна.
Сэтгэгдэл үлдээх