БИЧЛЭГ: Казахстаны цэргийн баазад дэлбэрэлт болж, 13 хүн амиа алджээ

Казахстан улсын Жамбыл мужийн Байзак дүүргийн цэргийн бааз дахь зэвсгийн агуулахад дэлбэрэлт болж, нийт 13 хүн амиа алдсан гэж тус улсын Онцгой байдлын яамны хэвлэлийн албаны мэдэгдэлд дурджээ.

Уг мэдэгдэлд "Жамбыл мужид болсон дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүний тоо 13-т хүрсэн. Өөр нэг хүний цогцос олдож, хэн болохыг нь тогтоосон" гэж бичсэн байна. Үүнээс өмнө ослын улмаас 12 хүн амиа алдсан гэж тус яамнаас мэдээлсэн юм. Аврагчид одоо дахин гурван хүнийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Хэргийг тодруулбал, Байзак дүүргийн цэргийн баазын агуулахад 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 19:00 цагийн орчимд гал гарсан байна. Улмаар энэхүү галын улмаас 10 гаруй дэлбэрэлт болжээ. Тус дэлбэрэлтийн улмаас нийт 98 хүн шархадсан бөгөөд тэдний дунд Онцгой байдлын яамны 50 албан хаагч байгаа аж.

Албаныхан ойролцоох тосгоныг нүүлгэн шилжүүлэх ажлыг яаралтай зохион байгуулсан бөгөөд Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев 8 дугаар сарын 29-ний өдрийг үндэсний уй гашуудлын өдөр болгон зарласан байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Mwuvty

atorvastatin 20mg oral <a href="https://lipiws.top/">lipitor 20mg pills</a> atorvastatin 10mg sale