АНУ, Австрали, Их Британийн аюулгүй байдлын шинэ түншлэл болох “AUKUS”-ийн асуудлаас болж, БНХАУ сүүлийн үед нэлээд “ууртай” байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Хятадын дипломатч Ша Зуканг Бээжинг АНУ-д анхны цөмийн цохилт өгөхөд бэлэн байхыг уриалав.
НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Даргын эдийн засаг, нийгмийн асуудал хариуцсан орлогч асан Ша Зуканг Хятадын эрх баригчдыг АНУ-ын үйлдлийн эсрэг илүү түрэмгий байр суурьтай байхыг уриалсан талаар “Дэйли Мэйл” /Daily Mail/ нийтэлжээ.
Дипломатчийн үзэж байгаагаар, Бээжин эхлээд цөмийн зэвсэг хэрэглэхгүй гэсэн бодлогоосоо татгалзаж, Вашингтоны үүсгэж буй шинэ холбоодыг няцаах ёстой. Энэ бол ялангуяа АНУ, Австрали, Их Британийн хооронд “AUKUS” гэх холбоо байгуулсан тухай асуудал. “AUKUS”-ийн орнууд БНХАУ-ын ойролцоо цэргийн хүчээ зузаатгаж байгаагаа бидэнд гайхуулж байна хэмээн Зуканг буруутгав.
Тэрбээр мөн 1960-аад оноос хойш хэрэгжүүлсэн Бээжингийн өнөөгийн бодлого нь түүнд “ёс суртахууны итгэл үнэмшил” өгсөн боловч бодит байдалтай нийцэхгүй байгааг онцлон тэмдэглэв. Аль аль тал нь цөмийн зэвсэг түрүүлж хэрэглэхгүй гэдэгтэй Хятад Америктай санал нийлэхгүй гэв.
Арав хоногийн өмнө АНУ, Австрали, Их Британи, АНУ-тай “AUKUS”-ийн батланхамгаалах, аюулгүй байдлын шинэ түншлэлийн талаар тохиролцож, Францын “Naval Group” компанитай Барракуда ангиллын 12 довтолгооны шумбагч онгоц үйлдвэрлэх /56 тэрбум Евро/ “зууны гэрээ”-нээс гарахаа мэдэгдлээ.
Сэтгэгдэл үлдээх