Индонез улсын сайн дурын ажилчид 10,000 мянган хуванцар хог хаягдлаар музей байгуулжээ

Хуванцар бохирдлын талаар санаа зовж буй Индонезийн сайн дурын ажилчид хүмүүсээс хэрэглээгээ эргэн харахыг хүсчээ. Тиймээс тэд 10,000 гаруй хаягдал шил, уут, нэг удаагийн хүнсний сав баглаа боодлоор музей байгуулжээ. Энэ нь далайн хямралын асар их нөлөөг харуулж байгаа аж.

Шинжлэх ухаан сэтгүүлд нийтлэгдсэн мэдээллээр нийт далайд хичнээн хэмжээний хуванцар байсныг нарийн тооцоолоход хэцүү байгаа ч эрдэмтэд жилд хаяж буй хог хаягдлын хэмжээ 12.7 сая тонн болно гэж тооцоолжээ.

Хуванцар нь бараг устдаггүй бөгөөд зарим эд зүйл био задралд ордог хэдий ч задрахад хэдэн зуун жил шаардагдана. Жил бүр 8 сая гаруй тонн хуванцрыг далай руу хаядаг байна. Дэлхийд хуванцар бохирдлын хамгийн том хувь нэмэр оруулагчдын нэг бол Индонез улс юм.

2050 он гэхэд далайд загаснаас илүү жинтэй хуванцар байх болно гэж эрдэмтэд анхааруулжээ. “Теровонган 4444” буюу “4444 хонгил” гэж нэрлэгддэг үзэсгэлэнг бүтээхэд Индонезийн Экологийн ажиглалт, намгархаг газрыг хамгаалах бүлгийн сайн дурын ажилчид гурван сар зарцуулсан байна.

Сүүлийн хэдэн сард бүлгийн албан ёсны фэйсбүүк хуудсанд хуваалцсан зургууд нь хуванцар бохирдлын асуудлын цар хүрээг харуулсан болно. Нэг зураг нь дээр голын гольдрол доторх модны намирсан мөчирт хог орооцолдсон байхыг харуулсан бол бусад зураг нь дээр сайн дурын ажилчдын тоо томшгүй олон шуудай хог ачсан байхыг харуулжээ.

Музейн зүрхэнд Жава үндэстэн шүтэн биширдэг, хөгжил цэцэглэлтийн дарь эх Деви Шригийн хөшөө байдаг. Энэхүү баримал нь хаягдсан хоол хүнс, ундааны саваар хийсэн.

Бүлгийн үүсгэн байгуулагч Приги Арисанди уг үзэсгэлэнг хүмүүсийн дунд өөрчлөлт хийх зорилгоор бүтээсэн гэж Ройтерс агентлагт ярьжээ.

“Би хуванцар хоолны дэглэм барьж байна” гэсэн уриатай подволк өмссөн Арисанди гэх эрхэм нэг удаагийн хуванцар хэрэглээг багасгахын тулд энэ асуудлаар хүмүүсийг мэдлэгтэй байхыг хүсч байгаагаа хэлэв.

Хуванцар хэрэглээг бууруулах, хуванцар савыг хориглох зэрэг зарим санаачлага нь хуванцар бохирдолд бага нөлөө үзүүлдэг тул хог хаягдлыг илүү сайн цуглуулах, дахин боловсруулсан эсвэл био задрах материалыг ашиглахад чиглэсэн өргөн хүрээтэй хүчин чармайлт гаргах шаардлагатай гэж мэргэжилтнүүд мэдээллээ.

Уур амьсгалын хямралтай зэрэгцэн дэлхийн удирдагчид хуванцар бохирдлын асуудлаар асуултуудтай тулгарч, өмгөөлөгчдийн бүлгүүд тэмцэж буй нийгэмд туслахын тулд илүү ихийг хийхийг уриалав.

Эрдэмтэд дулаарч буй цаг уурын асуудалд албаны хүмүүс нухацтай хандах нь чухал боловч далайн хямралыг хажуу тийш нь байлгаж болохгүй гэж онцолжээ.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Gzlxys

buy atorvastatin without prescription <a href="https://lipiws.top/">buy atorvastatin medication</a> atorvastatin 40mg cost