Өвлийн улирал хаяанд ирж, цас их орж хальтаргаа гулгаа үүсч байгаатай холбогдуулан өгсүүр замд хий эргэхгүй байх дараах таван аргыг танд хүргэж байна.
1. Дифференциал цоожлогч залгах
Гулгаатай өгсүүр замд дифференциал түгжигдсэнээр бүх дугуй тэнхлэг болон араатай холбогддог. Үүний үр дүнд өгсөхөд үед нэгэн зэрэг дэмжиж өгөх юм.
2. Хаазыг жигд өг
Хаазыг аль болох бага, жигд гишгэх хэрэгтэй. Хэт их өгвөл дугуйг хий эргүүлж хүч алдуулах эрсдэлтэй.
3. Моторын эргэлтийг дундаж эргэлт дээр нь барих
Үр дүнд нь дугуй хий эргэхгүй. Хэрэв хааз өндөр өгч дугуйг огцом хүчтэй эргүүлвэл доороо хийж эргэж гулгаан дээр хөдлөх боломжгүй болдог. Жигд хаазтай явах үеийн дугуй мөстэй гадаргуу дээр харьцахад хөдөлгүүрийн эргэлт ихсэж өгдөг. Энэ үед дугуй мөсөн дээр хий эргэдэг тул хаазыг тухайн үед хасаж өгөөрэй.
4. Бусдын гаргасан мөрөн дээр явахгүй байх
Гулгаатай өгсүүр замд бусад машины гаргасан мөрөөр явахгүй байх хэрэгтэй. Учир нь бусад автомашинууд замыг илүү гулгаатай, гялаан болгосон байдаг. Шинэ мөр гарган явах нь өгсөхөд илүү хялбар болгоно.
5. Баруун гар талдаа шахаж явах
Замынхаа баруун гар талыг барьж явбал дугуй илүү зууралттай байдаг. Учир нь замын голын хэсэг илүү гялаантай болсон байдаг. Энэ үедээ хашлага болон замын хажуугаасаа болгоомжилж яваарай.
Сэтгэгдэл үлдээх