Оскарын шилдгүүд тодорлоо

96 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол боллоо. Оны шилдэг киногоор ийнхүү Oppenheimer шалгарч, Оскарын шагналыг гардан авч байна. Тус кино Шилдэг кино, Шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин, Шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчин, Шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчин, Шилдэг найруулагч, Шилдэг хөгжмийн зохиол, Шилдэг зураглаач, Шилдэг сэдэвлэсэн зохиол, Шилдэг продакшн дизайн, Шилдэг хувцас дизайн, Шилдэг нүүр болон үс хувиргалт, Шилдэг эвлүүлэг, Шилдэг хөгжмийн найруулга гэсэн 13 төрөлд нэр дэвшиж, долоон төрөлд нь шилдгээр тодроод байна. Кинонд дэлхийн 2-р дайны үед бага дэслэгч генерал Лесли Гроувз физикч Ж.Роберт Оппенхаймерыг маш нууц Манхэттен төсөл дээр ажиллуулахаар болов. Оппенхаймер болон эрдэмтдийн баг атомын бөмбөг зохион бүтээх ажилд олон жилийг зарцуулах бөгөөд 1945 оны 7-р сарын 16-нд дэлхийн анхны цөмийн дэлбэрэлтийн гэрч болж, түүхийн чиг хандлагыг үүрд өөрчилсөн тухай гардаг.

  • Гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин: Киллиан Мерфи, Oppenheimer
  • Туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин: Роберт Дауни, Oppenheimer
  • Гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин: Эмма Стоун, Poor Things
  • Туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин: Да’Вайн Жой Рэндольф, The Holdovers
  • Шилдэг найруулагч: Кристофер Нолан 
  • Шилдэг анимейшн: The Boy and the Heron
  • Шилдэг кино зохиол: American Fiction
  • Шилдэг зураг авалт: Oppenheimer
  • Шилдэг богино хэмжээний баримтат кино: The Last Repair Shop
  • Шилдэг эвлүүлэг: Oppenheimer
  • Шилдэг гадаад кино: The Zone of Interest
  • Шилдэг нүүр будаг, үс засалт: Poor Things
  • Кинонд зориулан бичсэн шилдэг хөгжим: Людвиг Йоранссон, Oppenheimer
  • Шилдэг киноны дуу: Билли Айлиш, “What Was I Made For?”, Barbie