1737 энтертайнментийн-ийн урилгаар Kings Of Convenience-KOC Монгол улсад бүрэн хэмжээний тоглолтоо гуравдугаар сарын 16-нд Степпе Аренад зохион байгуулах гэж байна. 1737 энтертэймент өмнөх удаад алдарт BLACK MIDI хамтлагийн тоглолтыг Улаанбаатар Их Танхимд зохион байгуулж байсан туршлагатай билээ. Тус хамтлагийн гишүүд сургуульд байхдаа танилцаж өсвөр насандаа хоёр найзтайгаа хамтран Skog нэртэй хамтлаг байгуулж байжээ.
1999 онд өөрсдийн KINGS OF CONVENIENCE-KOC хамтлагийг үүсгэн байгуулжээ. Тэд европын зуны наадамд оролцсоныхоо дараа Америкийн Kindcore-той гэрээ байгуулсан нь цаашдын амжилтын эхлэл байлаа. 2001 онд анхны цомог болох 2001 онд анхны цомог болох “The quiet is the new loud”- аа гаргаж уянгалаг акустик хөгжмийн шинэ давлагааг түүчээлэгч гэж нэрлэгдэх болсон. Тэд 2004 онд “Riot on a Empty Street”, 2009 онд “Declaration of Dependence”, 2021 онд “Peace or Love” цомгоо тус тус олны хүртээл болгожээ.