Энэ намар “Apple” “iPhone”-ийн дараачийн загварын гар утаснуудаа худалдаанд гаргана. Гэхдээ төдийлөн өөрчлөгдөхгүй, товчлуурын загвар ч мөн адил хэвээр байх аж. Ганц харагдахуйц өөрчлөлт нь утасны баруун ирмэг дээр байрлах байрлах нэмэлт товчлуур байх болно гэдгийг ажиглагчид онцолж байна. Цуу яриагаар үүнийг “iPhone 15 Pro duo”-ийн “Action” товчлуур шиг өөрчлөх боломжтой гэж үзэж байна. Дээд зэрэглэлийн “iPhone” гар утас үйлдвэрлэхийн тулд титаныг дахин ашиглах нь тодорхой байна.
“IPhone 16 Pro Max” 10 дахин томруулдаг камертай байж магадгүй гэнэ. “91Mobiles” компани “iPhone 16 Pro” нь өмнөх загвараасаа 149.6 х 71.4 х 8.4 мм-ээр илүү өндөр, өргөн, зузаан байх болно гэж мэдэгджээ. Үүнийг эс тооцвол “iPhone 11 Pro” загвартай ижил төстэй байх аж.