Их Британийн Цог Жавхлант хаан III Чарльз “Монгол хаан” жүжгийн хамт олон талархлын захидал ирүүлжээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Цог Жавхлант хаан III Чарльз Лондон хотын Уэст Эндийн Колизум театрт тоглолтоо толилуулсан “Монгол хаан” жүжгийн багт талархлын захидал илгээж, мэндчилгээ дэвшүүлснийг Эзэн хааны хувийн нарийн бичгийн даргын туслах Муна Шамсуддин Монгол Улсаас тус улсад суугаа Элчин сайдын яамаар дамжуулан уламжилжээ.

 Энэхүү захидалд:

 Букингемын ордон

2024 оны 3 дугаар сарын 18

Эрхэм дээдэст өгөөмөр бэлэг болгон сайн сайхныг ерөөн илгээсэн уран зураг, санаа тавьж бичсэн захидалд талархал илэрхийлэхийг Эзэн хаан надад даалгасан билээ.

Та бүхний сэтгэл гарган илгээсэн захидалд ихэд талархаж байна. Эзэн хааны зүгээс Та бүхэнд ч бас Зул сарын баярыг сайхан тэмдэглэж, шинэ ондоо үлэмж амжилт гаргахыг хүссэнийг хүлээн авна уу. 

Эрхэм дээдэс “Монгол хаан” жүжгийн баг, Монгол Улсын Элчин сайдын яамны хамт олонд эл мэндчилгээг хүргэхийн ялдамд чин сэтгэлийн талархал, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж байна.

Муна Шамсуддин, Эзэн хааны хувийн нарийн бичгийн даргын туслах