Төв цэнгэлдэх хүрээлэнтэй холбоотой ажлын хэсэг гарсан.Үүнтэй холбоотой бичиг баримт, холбогдох хүмүүсийн талаарх мэдээллийг өнөөдөр авлигатай тэмцэх газар өгөхөөр Нийслэлийн засаг даргын орлогч О.Номинчимэг мэдээлэл хийлээ.
2007 онд Төв цэнгэлдэхийн газрыг хувь хүн дээр 100% хувьчилсан асуудал энэ үед нийслэл 41%-г эзэмших үү 51%-г эзэмших үү гэдэг маргаан явж байсан. Гэтэл тус онд Төв цэнгэлдэх байгууламжийн газрыг Т.Нямдаваагийн хүсэлтэд үндэслэн 100% эзэмшил болгон бүртгэсэн. Үүнээс Т.Нямдаваа гэдэг хүн сүүлийн жилүүдэд төв цэнгэлдэх орчмын газруудыг ТУЗ болон НИТХ-аар хэлэлцүүлэлгүйгээр зарсан хэргийг гэмт хэргийн чанартай гэж үзнэ авлигатай тэмцэх газарт шалгуулах хүсэлт гаргалаа
Дүрэмд бус хүсэлтэд үндэслэн Төв Цэнгэлдэх байгууламжийг хувь хүний нэр дээр бүртгэсэн. Энэ бүртгэл хүчин төгөлдөр бус бол “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-аас гаргасан шийдвэрүүд ч мөн адил хууль бус. Үүгээр ч зогсохгүй хувьцаа эзэмшигчдийн хурал зарладаггүй учраас АТГ-т шалгуулах хүсэлт өгч байна. Улсын бүртгэлийн ерөнхий газарт мөн өдил хүсэлт илгээсэн хуулийн хугацаандаа хариу өгөх байх.
Нийслэлийн эзэмшил 49%-тай байх ёстой байтал бүртгэл дээрээ 100% байгаа юм. 2020 онд уг асуудлаар ажлын хэсэг гарч ажиллаж байсан ч амжилт олоогүй. Бид өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн дээрх асуудлаар ажлын хэсэг гарган ажиллаж байгаа гэв.
У.Цогжавхлан