Дэлхийн театрын өдөр тохиож байна

1961 онд Олон улсын театрын институт гуравдугаар сарын 27-ны энэ өдрийг “Дэлхийн театрын өдөр болгох саналыг дэвшүүлж байжээ. Энэ өдөр зөвхөн театрын хүмүүсийн баяр бус сая сая хүмүүсийн баяр билээ.

Дэлхийн театрын өдөрт зориулсан анхны уриалгыг Францын зохиолч Жан Кокто 1962 онд бичиж байжээ. Театрын анхны тоглолт МЭӨ 2500 жилийн өмнө Египетэд Осирис бурхны түүхийг өгүүлсэн гэж үздэг. Театр нь эртний Грект үүсэж тогтсон. Грекийн “үздэг байр” гэх үгнээс үүсэлтэй юм.

Манай улсад гэрийн театр, ордны театр, шашны театраас эх авсан уран сайханчдын хөдөлгөөн 1921 оны Ардын хувьсгалаас хойш улс орон даяар хүчтэй өрнөж клуб “Улаан гэр, Ардын цэнгэлдэх хүрээлэн” зэрэг шинэ үеийн соёлын байгууллагууд байгуулагдаж тэднийг нэгтгэн нийлүүлэх шаардлага гарснаар 1931 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх товчооны 50-р тогтоол гарч “Улсын төв театр” байгуулагдсан түүхтэй.

У.Цогжавхлан