АНУ-ын Балтимор хотод 1977 онд баригдсан гүүрийг ачааны хөлөг онгоц сүйрүүлжээ. Осол гарах үед гүүрэн дээр байсан долоон хүн, олон машин усанд унаж, хохирол учирсан гэж албаныхан мэдээлжээ.
Ачааны хөлөг онгоц 600 мянга орчим хүн амьдардаг хотын гол гүүр болох Фрэнсис Скотт Кэй рүү осолджээ. Осолдсон хөлөг онгоцны нэрийг Дали хэмээн нэрлэжээ. 348 метрийн урттай гэгддэг хөлөг онгоц ердөө 27 минутын өмнө Балтиморт зангуу тавьж, Шри Ланкыг чиглэн явж байжээ.