Хятадын Хөлбөмбөгийн холбооны дарга асанд бүх насаар нь хорих ял оноожээ

Хятадын Хөлбөмбөгийн холбооны дарга асан 11 сая долларын авлига авсан хэргээр бүх насаар нь хорих ял сонссон  талаар  тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мягмар гарагт мэдээлжээ.

Тус улсын спортын хэд хэдэн албан тушаалтан авлигын хэргээр шоронд хоригдож байгаа аж. Сүүлийн жилүүдэд шигшээ багийн дасгалжуулагч асан Ли Тиэ тэргүүтэй CFA-ийн 10 орчим гүйцэтгэх албан тушаалтнуудыг албан тушаалаас нь буулгасан. Дарга асан Чен Сюйюан CFA болон бусад байгууллагууд дахь албан тушаалаа ашиглан  хүмүүсээс нийт 81.03 сая юань (11 сая доллар) мөнгө хууль бусаар авсан гэж Коммунист намын харьяалагддаг “People's Daily” сонинд бичжээ. Ши бол эх орноо дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж, түрүүлээсэй гэж мөрөөддөг хөлбөмбөгийн фанат юм.

 Чен 2019 оноос хойш өнгөрсөн оны хоёрдугаар сард мөрдөн байцаалтад орох хүртлээ CFA-ийн даргаар ажиллахаасаа өмнө хөлбөмбөгийн салбарт өөр албан тушаал хашиж байсан.Төрийн мэдээллийн Синьхуа агентлагийн мэдээлснээр, бусад томоохон залилангийн хэргүүдийн шийдвэрийг удахгүй зарлах төлөвтэй байгаа аж.  Чентэй ойр байсан хуучин дасгалжуулагч Лигийн хувь заяа ч мөн эвгүйдэж магадгүй гэнэ. Мягмар гарагт зарласан хээл хахуулийн хэргээр CFA-ийн ахлах ажилтан асан Чен Ёнлянд 14 жилийн ял оноожээ. Хятадын супер лигийн ерөнхий менежер асан Дун Жэнг найман жилийн ял авсан байна.