2024 оны энэ сарын 8-нд болох нарны бүтэн хиртэлт нь АНУ-ын өнцөг булан бүрээс харж болох аж. Бүтэн хиртэлт бол хүн төрөлхтөн нүдний алимыг гэмтээхгүйгээр нар руу шууд харж чадах цорын ганц цаг хугацаа бөгөөд АНУ-ын Даллас, Индианаполис зэрэг хот хамгийн тод ажиглагдахаар байгаа аж.
Нарны бүтэн хиртэлт нь сар, нар яг зөв цагт давхацсаны улмаас үүсдэг. Сар нь нарны гэрлийг бүрэн хааж, дэлхий дээр үнэхээр том сүүдэр үүсгэдэг. Нью-Йоркийн хоригдлууд ирэх даваа гарагт болох нарны бүтэн хиртэлтийг үзэхээр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Баасан гарагт Нью-Йорк мужийн дээд хэсэгт байрлах холбооны шүүхэд гаргасан нэхэмжлэл нь энэ сарын 8-ны өдөр хоригдлууд нарны хиртэлт харах боломжгүй байгаа нь шашин шүтэх үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж байна гэжээ. Нэхэмжлэгч нар нь Вүүдборн дахь Вүүдборнийн засан хүмүүжүүлэх газарт хоригдож буй өөр өөр шашин шүтлэгтэй хоригдлууд аж. Тэдэнд баптист, мусульман, атейст үзэлтэн багтаж байгаа аж. "Нар хиртэх нь ховор тохиолддог байгалийн үзэгдэл бөгөөд олон хүний хувьд шашны чухал ач холбогдолтой" гэж нэхэмжлэлд бичжээ.
https://www.yahoo.com/news/fact-check-posts-claim-april-230000827.html