“Дэлхийн хүүхдийн номын өдөр”-ийг 1967 оноос эхлэн жил бүрийн дөрөвдүгээр сарын 2-ны өдөр тэмдэглэсээр ирсэн.
Энэхүү өдрийг 1805 оны дөрөвдүгээр сарын 2-нд Дани улсын Оденсе хотод төрсөн Ханс Кристиан Андерсены мэндэлсэн өдрөөр тэмдэглэдэг.
Түүний “Нугасны муухай дэгдээхэй”, “Эрэлхэг тугалган цэрэг”, "Бяцхан лусын дагина”, “Ямх охин”, “Шүдэнз зардаг бяцхан охин”, “Цасан хатан” зэрэг зохиолыг дэлхийн өнцөг булан бүрт хүүхдүүд уншдаг юм.
Ханс Христиан Андерсен төрсөн өдрийг тохиолдуулан түүний гаргасан үлгэрийн номуудаар Хүүхдийн төв номын сангийн "Боловсрол хөгжил" танхимд үзэсгэлэн гаргалаа гэж Хүүхдийн төв номын сангаас мэдээллээ.