Найруулагч П.Лхагвадуламын бүтээл "Сэр сэр салхи" кино фестивалиудаар тусгай үзвэрээр гарч байсан бол дөрөвдүгээр сарын 24 -нөөс эхлэн "Un Jeune Chaman" нэртэйгээр Францад нээлтээ хийж, цаашид олон улсын театруудаар гарахаар болжээ.
Залуу найруулагч П.Лхагвадуламын "Сэр сэр салхи" уран сайхны кино 19 дэх удаагийн Осакагийн Азийн олон улсын наадмын "Шилдэг кино" тэргүүн шагналыг хүртсэн. Мөн уран сайхны киноны гол дүр болох Б.Тэргэл "Шилдэг шинэ авьяас" шагналын эзэн болсон талаар өмнө нь мэдээлсэн.
"Сэр сэр салхи" уран сайхны кино нь 80 дахь удаагийн Венецийн олон улсын наадамд амжилттай оролцож, "Алтан арслан"-гийн эзэн болсон нь Монголын кино урлагийн түүхэнд тэмдэглэгдэн үлдэх түүхэн үйл явдал байв.