Жокер киноны хоёрдугаар ангийн трейлер цацагджээ

Жокерын хоёрдугаар ангийн трейлер цацагджээ. Жокерын дүрээрээ Оскарын эзэн болж байсан жүжигчин Хоакин Феникс хоёрдугаар ангидаа эргэн ирлээ. Энэхүү кинонд мөн нэгэн гайхалтай дүр нэмэгдсэн нь Леди Гагагийн Харли Квинн билээ.  “Warner Bros” уг киноны хоёрдугаар анги гарахаар төлөвлөгдсөн бөгөөд найруулагч Тодд Филипс дахин аж. 

Тодд Филипс наймдугаар сард өгсөн ярилцлагадаа “Би Хоакинтай долоо хоногийн аль ч өдөр, юу ч хийхэд бэлэн. Түүн шиг хүн байхгүй ээ. Хэрэв тэр үүнийг хийхийг хүсвэл, хүмүүс энэ киног үзэхээр шийдвэл би зарим нэгэн гайхалтай бүтээлийн талаар бодож болох л юм” хэмээж байв.