Дэлхий улс орнуудад 1982 оноос эхлэн Юнеско- гийн шийдвэр ёсоор энэхүү өдрийн тэмдэглэн эхэлсэн түүхтэй. Дөрөвдүгээр сарын 29-ний энэхүү өдөр бол дэлхийн орчин үеийн балетын эцэг Францын нэрт балетмейстер Жан-Жорж Новерийн мэндэлсэн өдөр билээ. Түүнийг бүжгийн онолч, бүжгийн урлагт хамгийн том өөрчлөлт, хөгжил авчирсан гэж дэлхийн урлаг судлаачид үздэг.
Тэрбээр бүжгэн жүжигт баатарлаг дүр төрх болон, эмгэнэлт байдлыг харуулсан шинэ өнгө төрхийг бий болгосон билээ.
Энэ өдөр манай улсад" World Ballet and Dance Grand Prix Mongolia-2024" тэмцээний гала тоглолт "Соёлын төв өргөөний" тайзнаа тоглогдоно.