Дэлхийн утга зохиолын сонгодог төлөөлөгчдийн нэг Оросын алдарт зохиолч Лев Николаевич Толстойн "Анна Каренина" сонгодог жүжиг өнөөдөр (05-р сарын 01)-нээс Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглогдож эхэлнэ.
10 хоног үзэгчдийн хүртээл болох тус жүжгийг Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулсан юм. Жүжгийн бүрэлдэхүүнд энэ удаа бага зэрэг өөрчлөлт орсон бөгөөд гол дүрийг залуу жүжигчин О.Хонгорзул амилуулна.
Оросын алдарт зохиолч Л.Н.Толстой “Анна Каренина” романыг 1873-1877 онд бичиж, 1878 онд бүрэн эхээр нь анх хэвлүүлсэн бөгөөд утга зохиол шүүмжлэгчид энэхүү зохиолыг бүх цаг үеийн хамгийн шилдэг зохиол хэмээн үнэлсэн билээ. "Анна Каренина" зохиолыг дэлхийн олон оронд орчуулж, сая сая уншигчдын хүртээл болсон төдийгүй жүжиг, кино болон урлагийн бусад хэлбэрээр олон дахин бүтээгдэж нэр алдрын оргилд хүрсэн сонгодог бүтээл юм.