БНХАУ-д хуурамч алтан эдлэл худалдаалах тохиолдол өсжээ

Хятадын Засгийн газрын мэдээлснээр, Хятадад олон мянган хүмүүс алт худалдаж авч байгаатай холбоотойгоор "хуурамч алт" буюу хиймэл алтны луйвар нэмэгдсэн байна. 

Хятадын зах зээлийн судалгааны группийн гүйцэтгэх захирал Шон Рэйн "Хятадууд хадгаламжаа алт болгохыг эрмэлзэж байгаа тул хуурамч алт Хятадад томоохон асуудал болж байна" гэжээ. Хятад улс 2023 онд Энэтхэгийг гүйцэж, дэлхийн хамгийн том алтан үнэт эдлэл худалдан авагч болсны дараа гулдмайн эрэлт хэрэгцээ огцом өссөн. Хятадын хэрэглэгчид өнгөрсөн онд 603 тонн алт үнэт эдлэл худалдан авсан нь 2022 онтой харьцуулахад 10 хувиар өссөн талаар Дэлхийн алтны зөвлөлөөс мэдээлжээ. 

Онлайн худалдааны Taobao платформ дээр 1985 хятад юаниар (ойролцоогоор 280 ам.доллар) алтан эдлэл худалдаж авсан гэх нэгэн хэрэглэгч туршилт хийснийхээ дараа алт хуурамч болохыг олж мэдсэн гэжээ. Хуурамч алт нь гал дээр  тавихад бараан өнгөтэй эсвэл ногоон өнгөтэй болдог бол цэвэр алт нь халуунд илүү тод өнгөтэй болдог. Хятадын Засгийн газар алтан эдлэлийн жинхэнэ эсэхийг хэрхэн тодорхойлох зааварчилгааг гаргажээ. Зөвлөмжид нь шалан дээр шидэх үед гарах чимээг сонсох эсвэл азотын хүчлийг алтан эдлэл дээр дусаах зэрэг багтжээ. Хэрэв хүчиллэг дусал дусаахад ногоон өнгөтэй болвол  алтан зүйл нь бусад энгийн металлаар хийгдсэн эсвэл алтаар бүрсэн гэсэн үг ажҮнэт металлын судалгааны зөвлөх Metals Focus компанийн үүсгэн байгуулагч Никос Кавалис "Загвар болон хатуулагаас нь  хамаарч хуурамч эсвэл жинхэнэ эсэхийг ялгах боломжтой999 алт нь маш зөөлөн" гэжээ.