Танилц Найрамдал зуслангийн энэ зуны хуваарь, үнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор энэ оны хуваариа танилцуулаад байна. Тэд энэ зун "Найрамдал" цогцолбор нийт 10 ээлжээр хүүхдүүдийг амраахаар төлөвлөжээ.

Тодруулбал, Эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авахаар болжээ. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр нь 344,500 төгрөг байх юм. Харин удаах ээлжид 7-12 насныхан зургаадугаар сарын 9-16-нд амрахад 476,500 төгрөгийн төлбөртэй байна. 

Энэ сарын 13-ны Даваа гарагт 14:00 цагт эхний ээлжийнх nairamdal.mn сайтад бүртгэл нээгдэнэ. Мөн энэ сарын 15-нд хоёрдугаар ээлжийнх 11:00 цагт, дөрөвдүгээр ээлжийнх 14:00 цагт нээгдэхээр товлогдсон байна.

6-10 дугаар ээлжийн захиалгын тов зургаадугаар сарын 3-наас хойш зарлах аж.