Ковид-19-ийн анхны дэгдэлтийн талаар сурвалжилсныхоо төлөө дөрвөн жилийн турш торны цаана хоригдож байсан Хятадын иргэн сэтгүүлч ялаа эдэлж дуусжээ. Тэрбээр 2020 оны тавдугаар сард баривчлагдаж, хэдэн сарын дараа хэрүүл маргаан үүсгэсэн, үймээн дэгдээсэн хэргээр дөрвөн жилийн хорих ял авсан. Хүний эрхийн бүлгүүдийн олж авсан шүүхийн шийдвэрийн дагуу Жан даваа гарагт суллагдах ёстой байв. Дэмжигчид болон эрхийг хамгаалах байгууллагууд Хятадын Засгийн газарт хандан Жанг товлосон хугацаанд нь суллахыг уриалаад байна. 2021 онд Жанд Хэвлэлийн эрх чөлөөний шагнал гардуулсан Хил хязгааргүй сэтгүүлчид (RSF) олон нийтийн платформ дээр баасан гарагт нийтэлсэн нийтлэлдээ "Олон улсын хамтын нийгэмлэг түүнийг суллахын Хятадын эрх баригчдад уриалж байна” гэжээ. Хүний эрхийн өмгөөлөгчдийн хэлснээр, Жан шоронгоос гарсан ч эрх баригчдын нарийн хяналтан дор амьдрах магадлалтай гэжээ.
"Жан шоронгоос суллагдсан ч энэ нь түүнийг бүрэн суллана гэсэн үг биш" гэж "Freedom House" өмгөөллийн бүлгийн Хятад дахь судалгааны захирал Якю Ван ярьжээ. Эмнести Интернэшнлийн Хятад дахь захирал Сара Брукс Жангийн аялах, хамаатан садан болон бусад хүмүүс, ялангуяа Хятадаас гадуурх хүмүүстэй холбоо тогтоох оролдлого нь хязгаарлагдаж магадгүй гэж санаа зовж байгаагаа илэрхийлсэн байна.