"Цаа буга" киноны Ричард Гаддын “stalker” -ийн дүрийг санаа авсан гэх эмэгтэйтэй хийсэн Пирс Морганы ярилцлага энэ сарын 9-ний пүрэв гарагт цацагдсан. Нетфликс дээр нэлээд эрэлттэй байгаа Гаддын намтар цувралд Марта Скотт гэх эмэгтэй (Жессика Ганнинг тоглосон) дөрвөн жил тасралтгүй дарамталж, тагналж байгаа тухай өгүүлдэг. Тус цуврал дөрөвдүгээр сарын 11-нд гарсны дараа “Netflix”-ийн хит болсон. "Жинхэнэ Марта" хэмээн цоллуулсан 58 настай Шотландын хуульч Фиона Харви Пиерс Морганы хөтлөн явуулдаг нэвтрүүлэгт оролцжээ. Тэрбээр кинонд гарч буй үйл явдлуудыг үгүйсгэсэн байна. Энэ талаар тайлбар авахаар “The Independent” Гаддын төлөөлөгчид болон “Netflix”-тэй холбоо барьсан ч мэдээлэл авч чадаагүй байна. Мартагийн Морганд өгсөн ярилцлагадаа “Гадд түүнд үнэгүй аяга цай санал болгодоггүй бөгөөд уух юмныхаа мөнгийг үргэлж төлдөг байсан” хэмээжээ.
Харви Гадд 40 мянган цахим шуудан илгээгээгүй
“Гадд” өөрийг stalker хийсэн эмэгтэйгээс 41,071 имэйл, 744 жиргээ, 46 Facebook мессеж, 106 хуудас захидал, 350 цагийн дуут шуудан хүлээн авсан гэж хэлсэн. Түүнчлэн цувралд үзүүлсэн имэйлүүд нь Гаддын хүлээн авсан жинхэнэ имэйлүүд хэмээсэн. Тэгвэл Харви Морганд өгсөн ярилцлагадаа Гаддад цөөхөн хэдэн имэйл л илгээж байсан хэмээжээ. Тэрбээр "Хэрэв хэн нэгэн 41 мянган и-мэйл илгээж байсан бол өдөрт хэдэн удаа илгээнэ гэсэн үг вэ. Маш олон удаа олон гэсэн үг. Тэр үүнийг өөрөө зохиосон байх гэж бодож байна" гэсэн байна. Морганаас түүнээс хэдэн удаа имэйл илгээсэн талаар нь асуухад "10 хүрэхгүй" хэмээжээ. Тэр мөн Гаддад ганцхан удаа л бичгээр захидал илгээсэн гэж мэдэгджээ. "Би Ричард Гадд болон “Netflix”-ийн эсрэг хуулийн дагуу арга хэмжээ авах болно. Шүүхэд заргалдах олон хүн байна” гэж Харви ярьжээ. Тэрбээр мөн "Хэрэв би тэнд 41 мянган имэйл бичсэн бол би шүүхэд өгөхгүй байх байсан" гэжээ.Кинонд Мартад есөн сарын хорих ял оноодог. Бодит амьдрал дээр ч ийм зүйл тохиолдсон эсэх талаар асуухад тэрбээр "Энэ бол огт худлаа. Би энэ нэвтрүүлэгт оролцож үүнийг бүрэн няцаахыг хүссэн. Би stalker биш. Би шоронд ороогүй, надад шийтгэл ногдуулж, хориг тавиагүй” хэмээсэн байна. Ричард Гадд хандаж хэлэх үг байгаа эсэхийг асуухад тэрээр "Намайг тайван орхи. Амьдралтай болж, зохих ажил олж хий. Би чиний хийсэн зүйлээс айж байна" хэмээжээ.