Монгол улсад дэлхийн 28 улсын бөө оролцсон томоохон фестиваль болох гэж буй талаарх хэвлэлийн бага хурал хийлээ
"Тэнгэр тайлал" НҮТББ-ын тэргүүн, зайран У.Хосбаяр: Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон "Тэнгэр тайлал" холбоо, бөөгийн бусад холбоо хамтран "Тэнгэр" бөөгийн фестивалийг тавдугаар сарын 24-27-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.
Уг фестивальд дэлхийн 28 улсын бөө, Монголын бөөгийн холбоод, галууд оролцоно.Мөн гадаад улсын хэвлэл мэдээллийн байгууллагынхан, киноны баг ирж байгаа аж.
"Дагшин тэнгэр" бөөгийн төвийн тэргүүн, их удган Ц.Отгонсүрэн: Таван тив, зургаан далайгаас бөө удган, тэнгэр шүтлэггтнүүд Монгол ороэд ирж энэхүү фестивальд оролцох хүсэлт илгээсэнд баяртай байна.