Мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барсан тохиолдол өнгөрсөн онд 2018 оноос хойш анх удаа буурсан талаар АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээллээ. Хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барсан хүний тоо 2022-2023 онд гурван пунктээр буурч, мөн хугацаанд 107 мянга гаруй хүн хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барсан тохиолдол бүртгэгджээ.
Опиоидын хэтрүүлэн хэрэглэсэн нас баралт 2022-2023 оны хооронд 84,181-ээс 81,083 болж буурч, фентанилын нас баралт бага зэрэг буурсан гэж CDC мэдэгдэв. Морфин, кодеин зэрэг хагас синтетик мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барсан тохиолдол 12,135-аас 10,171 болж буурсан байна. Гэсэн хэдий ч мет, кокаин зэрэг сэтгэц нөлөөт бодисын улмаас нас барсан тохиолдол мөн хугацаанд 63,991-ээс 66,169 болж өссөн байна.
Гуравдугаар сард CDC-ээс гаргасан тоо баримтаас үзвэл, 2022 онд 108 мянган хүн хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас баржээ.