“Apple”-ийн “iOS 18” үйлдлийн системд оюун ухааны тусламжтайгаар эможи хийх боломжтой

2007 онд iPhone гарч ирснээс хойш “Apple”-ийн төхөөрөмжүүдийн нүүр дэлгэцийн байршил өөрчлөгдөөгүй хэвээр байгаа ч удахгүй болох шинэчлэлт нь шинэ өөрчлөлт болохоор байгаа аж. Учир нь,  iOS 18 нь “Apple”-ийн  тогтмол хэв загварыг өөрчилж, нүүр дэлгэцээ өөрчлөх боломжийг олгоно гэж “Bloomberg” мэдээлэв. “iPhone” хэрэглэгчид програмын дүрсний өнгийг өөрчилж, хүссэнээрээ байрлуулах боломжтой болно гэж “Bloomberg” мэдээлсэн байна. Шинэ нүүр дэлгэц болон “iPhone”-ийн хэд хэдэн програмын хиймэл оюун ухаанаар ажилладаг шинэчлэлтүүдээс гадна iOS 18 нь хиймэл оюун ухааны тусламжтайгаар эможи хийх шинэ боломжуудыг багтаасан байж магадгүй аж. “Wedbush Securities”-ийн захирал Дэн Айвс үүнийг “Apple”-ийн сүүлийн арван жилийн хамгийн их хүлээгдэж буй үйл явдал гэж нэрлэжээ. “Business Insider”-ийн тайлбар өгөх хүсэлтэд “Apple” тэр даруй хариу өгөөгүй ч ирэх сарын 10-нд эхлэх WWDC дээр илүү олон зүйлийг илчлэх төлөвтэй байна.

https://www.yahoo.com/tech/could-first-look-ios-18-181623500.html